Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Утаан дээр улстөржихгүй, бүгдээрээ ойлголцоод үндэсний зориг бий болгоод ажиллая

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзан үг хэлж, тэдний асуултад хариулав.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан  хийж зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр ийнхүү уулзалт хийсэн юм.