Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн  дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уг зарлигийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, Монгол дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт нарт гардуулан өгөв.

“Хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадвар” сэдвээр ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хамтран өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадвар” сэдвээр ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.