Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын иргэн Дондовын Ламжавын хэлсэн үг

Эрхэм зочид оо,
Энэ чухал үйл явдалд үг хэлэх бололцоо олгосон Ерөнхийлөгчийн Тамгын Газарт талархаж байна. Энд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлъе.

Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал Хатагтай П.Эрдэнэжаргалын хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
УИХ болон ЗГ-ын гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гаргах бодлого, шийдвэрийн төслөө олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх зорилгоор Иргэний танхим байгуулж ажиллуулах болсонд нэн баяртай байна. Энэхүү Иргэний танхим иргэд үндсэн хуулиар олгогдсон төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ бүтээлчээр эдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Азийн Сангийн Суурин төлөөлөгч хатагтай Мелон Линдбергийн Иргэний танхимын нээлт дээр хэлсэн үг

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Элбэгдорж,
УИХ-ын эрхэм гишүүд,
Хүндэт зочидоо,
Хадагтай, Ноёдоо
“Иргэний Танхим”ын нээлтэд Азийн санг төлөөлж  үг хэлэх завшаан олдсоныг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна.

Монгол Улс ардчилалын 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ цаг үед шийдвэр гаргах болон бодлого боловсруулах түвшинд иргэдийн оролцоог хангах  энэхүү “Иргэний танхим”-ыг нээж байгаа үйл явдал нь цаг үеэ олсон нэн чухал үйл явдал гэж үзэж байна.

Иргэний танхим нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар Төрийн ордонд Иргэний танхим анх удаа үүдээ нээлээ. Ардчилал өндөр хөгжсөн ихэнх оронд байдаг энэ танхим нь Монгол Улсын иргэн хэнд ч нээлттэй байж, тэдний дуу хоолой, үзэл бодол, хувь оролцоог төр засгийн бодлого шийдвэрт тусгах чөлөөт индэр нь байх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимыг нээж Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Эрхэм хүндэт хатагтай ноёд оо,
Та бид нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна. Их Монгол гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан цогцлоосон Төрийн ордны шинэ өргөтгөлд анх удаа иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний үзэл бодол, оролцоог төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилгоор энэхүү танхимыг нээж байна.

Төр, засаглалын эрх мэдлийг ард түмний гарт байлгах хамгийн чухал арга хэлбэр бол төрийн шийдвэр ил тод, шударга нээлттэй байж ард түмнийхээ өргөн хэлэлцүүлэг дор, тэдний санаа бодлын бодит тусгал болж гаргадаг байх зарчим юм.

Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн хэлсэн үг

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд иргэдийнхээ санаа бодлыг сонсож, төр засгийн албан ёсны шийдвэрт тусгаж, төрийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий олон нийтийн оролцоонд суурилсан алба-Иргэний танхим байгуулагдаж байгаа явдалд талархлаа илэрхийлье.

Иргэний Танхимын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Алтайгийн хэлсэн үг

Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй юм гэсэн. Нам, улс төрийн харъяалал байхгүй иргэдээс ч юм уу сонгогдсон нэг нөхөр байдаг юм байна лээ. Тэр нь би юм шиг байна лээ. Надад төрийн ордон дотор хааяа нэг ганцаардал байдаг, зарим хаалга үүд надад цоожтой юм шиг байдаг. Оръёо гэхээр намын бүлэг хуралдаж байна, нам шийдвэр гаргаж байна, чи цаанаа байж байхгүй юу гэдэг. Ер нь явж явж надад ганцхан нээлттэй байдаг газар нь хоолны газар.

Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Н.Энхболдын хэлсэн үг

Монгол Улсын Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Эрхэм хатагтай, ноёд оо,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллах Иргэний танхим нээлтээ хийж байгаа явдалд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Иргэний танхимын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжавын хэлсэн мэндчилгээ

Эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө,
Хүндэт зочид оо,
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархалаа илэрхийлье.
Манай Тамгын газрын хамт олон Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу энэхүү Иргэний танхимыг ажиллуулж эхлэх бэлтгэлийг бүрэн хангаж өнөөдрийн энэхүү ёслолоор үйл ажиллагаагаа эхлэж байна.

Иргэний танхимыг нээж Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Эрхэм хүндэт хатагтай ноёд оо,
Та бид нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна. Их Монгол гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан цогцлоосон Төрийн ордны шинэ өргөтгөлд анх удаа иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний үзэл бодол, оролцоог төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилгоор энэхүү танхимыг нээж байна.