Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллага хамтран Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурав.

“Монголд төлөөллийн ардчилал, шууд ардчиллыг хослуулан хэрэгжүүлэх цаг болсон”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтранМонгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.

ТӨРӨӨС ИРГЭДИЙН ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БОЛОХООР ЧУУЛАВ

“Шууд ардчилал иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгын дор Ерөнхийлөгчийн Тамгын газар ,УИХ, Засгийн газар хамтран зохион байгууллаа. Түүнд Монгол Улсын нийслэл, дүүрэг, бүх аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар хамрагдаж УИХ-ын даргын илтгэлээр үйл ажиллагааг нээсэн юм.

АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, хуульчид, мөн олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлэв.

ШУУД АРДЧИЛАЛ – ИРГЭДИЙН ОРОЛЦОО СУРГАЛТ АЙМАГ, СУМ, ДҮҮРЭГ, ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА ОРОЛЦОВ

Иргэд оролцоод шийдээд ирэхээр хариуцлага, итгэлцэл хоёр нэмэгдэнэ, иргэн, дарга хоёр түншүүд болно

Шууд ардчилал – Иргэдийн оролцоо бол манай орны хөгжил дэвшил, аюулгүй байдлын дархлаа, баталгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран “Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалт-зөвлөлгөөн өнөөдөр төрийн ордонд зохион байгуулж, манай улсын нийт аймаг, сумын болон нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар оролцлоо.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны газрын дарга нар, Дотоодын цэргийн штабын дарга, генерал Т.Хүрэлбаатар, Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Баатархуяг, ҮЦХ-гийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл 100 гаруй хүмүүс оролцлоо.

“Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт иргэдээс ирсэн саналууд

МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-ын анхны хэлэлцүүлэг “Хэвлэл Эрх Чөлөөний Тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2010 оны нэгдүгээр сарын 12-нд болж өндөрлөлөө. Нээлттэй хэлэлцүүлэгт биеэр ирж оролцсон хүмүүсийн саналууд

Нийт 79 иргэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимын анхны нээлттэй хэлэлцүүлгээр “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр зарлаад байгаа билээ.

Уг хэлэлцүүлгийн бүртгэл өнөөдөр 2010 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 09 цагаас 18 цагийн хооронд журмын дагуу ажлын нэг өдөрт багтан явагдлаа. 18 цагийн байдлаар нийт 79 иргэн хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдэж бүртгүүлээд байна.

“Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгийн бүртгэл эхэлнэ

Хууль, шийдвэрийн төсөл боловсруулах явцад иргэдтэй зөвлөлдөх нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах зорилгоор байгуулагдсан “Иргэний Танхим” нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Анхны хэлэлцүүлэгийн товыг “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслөөр 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зарлаад байгаа юм. Иргэдийн байр суурийг уг хуулийн төсөл санаачлагчдад хүргэх зорилгоор […]

Иргэний Тамхимын зарлал: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-д “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж байна. Дор дурдсан төслийн талаар бичгээр ирүүлэх саналыг хэлэлцүүлэг нээсэн өдрөөс эхлэн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний ажлын өдрийг дуустал Иргэний танхимын хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорч ирүүлсэн саналыг нээлттэй хэлэлцүүлгийн тайлан тэмдэглэлд оруулахгүй болохыг анхаарна уу.