Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болсныг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болсныг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр харилцан суралцах семинар болов

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үндэсний гурав дахь удаагийн семинарыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хоёр өдөр үргэлжлүүлэн өнөөдөр өндөрлөж байна.

“Монголд төлөөллийн ардчилал, шууд ардчиллыг хослуулан хэрэгжүүлэх цаг болсон”

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.

“Иргэдийн оролцоо” төслийг хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд Иргэдийн оролцоо төслийг хамтран хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурлаа.

“Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн баримт – гэрэл зургийн цомгийг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн гэрэл зургийн цомог номны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд хичээлийн шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. Нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой та бүхнийг өнөөдөр энд урьсан юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан эмгэнэлт үйл явдлын нэг бол дэлхийн 2-р дайн билээ. Энэ дайн дууссан өдрийг маргааш дэлхий даяар албан ёсоор тэмдэглэх гэж байгаа.

“Хуримтлал ба иргэдийн оролцоо” чуулга уулзалтад зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы сангийн (ЯБЯС) санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготой “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Blue Sky цогцолборт зохион байгууллаа.

“Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн дүнг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол эх орноо төлөөлөн гадаад орнуудад ажиллаж буй Элчин сайд, Ерөнхий консулуудтай уулзаж үг хэллээ.

Монгол Улсаас гадаад орнуудад сууж буй Элчин сайд, Ерөнхий консулууд энэ өдрүүдэд Улаанбаатарт цугларч Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцож байгаа юм.

Тусгай олимпийн хөдөлгөөн бол найрсаг өрсөлдөөн, найз нөхөрлөл, хамтын ажиллагаа, хайр энэрлийн бэлгэдэл юм

АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ 7 дугаар сарын 25-нд нээлтээ хийх Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох багийн тамирчин хүүхдүүдийг үдэн гаргаж өгөх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Тус зуны наадамд Монгол Улсаас 14 тамирчин оролцохоор багш, дасгалжуулагчдын хамт АНУ-ыг зориход бэлэн болжээ. Монголын тусгай олимпийн тамирчид анх удаа Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох гэж байгаагаараа онцлог юм.

Иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр харилцан суралцах семинар болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үндэсний гурав дахь удаагийн семинарыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хоёр өдөр үргэлжлүүлэн өнөөдөр өндөрлөж байна.