Их, дээд сургуулиудыг АСЕМ-д хамтран ажиллахыг урилаа

Энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил, уулзалтын үйл ажиллагааны үеэр Монголын их, дээд сургуулиудыг сайн дурын ажилд хамтран оролцохыг урьсан арга хэмжээ өнөөдөр болов. Ерөнхийлөгчийн  дэргэдэх Иргэний танхимд болсон уулзалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Есөнмөнх нар болон АСЕМ-ийн ажлын хэсгийн гишүүд, их, дээд сургуулиудын удирдах ажилтнууд оролцсон юм.

Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төслийн ажлын хэсгийн анхдугаар уулзалт болов

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Төв Ази дахь Хөрөнгө оруулалт ба Өрсөлдөх чадвар – Монгол Улс” сэдэвт төслийн Ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг энэ сарын 17-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Иргэдийн оролцоо” төслийн Олон нийттэй харилцах стратегийн баримт бичиг боловсруулсан баг тайлангаа танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо” төслийн Олон нийттэй харилцах стратегийн баримт бичгийг боловсруулсан зөвлөх үйлчилгээний багийн  тайлан танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Стратегийн баримт бичгийг олон нийттэй харилцах туршлагатай баг болох Монголын хэвлэлийн хүрээлэнгийн баг боловсруулан гүйцэтгэжээ.

Монгол хэлний их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК-ийн ажилтнууд 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн шагналын тухай хуулийн төслөөр сэтгүүлчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэв

Төрийн шагналтай холбоотой харилцааг өнөөг хүртэл Төрийн тэргүүний  зарлигаар зохицуулж ирсэн бөгөөд энэ асуудлыг хуульчлах шаардлагатай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.

“Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлтийн ёслол болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ.

Ц.Элбэгдорж: Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ.

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг 2009 оноос үе шаттайгаар эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 15 тоот захирамжаар байгуулагдсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төрийн шагналын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.