“ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

“ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ
ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙА. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Улс орондоо ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар “Иргэдийн оролцоо” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн үндсэн зорилго нь иргэд төрийн үйл хэрэгт оролцдог байх, бүрэн эрхийг хангах хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

ТӨРИЙН БОДЛОГО-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, НҮБ-ын Хүн Амын Сан, Иргэний Боловсролын төв хамтран  “ТӨРИЙН БОДЛОГО-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Монгол  улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 2016 оны 6 сарын 3-ны өдөр зохион байгуулж байна.

Иргэний улстөрийн эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Увс, Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгууллаа

Эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашна

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас   “Иргэдийн оролцоо” төслийг хэрэгжүүлж  байгаа билээ. Ардчиллыг бэхжүүлж, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, төвлөрлийг сааруулж, төрийн хариуцлагын тогтолцоог сайжруулахыг зорьж буй. Энэ төслийн  хүрээнд төрийн үйл хэрэг болон шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг бэхжүүлэхээр  Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг  боловсруулж, ард иргэдэд танилцуулж, санал авч  байна.

Цаатан иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган цаатан иргэдийн ахуй амьдралыг сайжруулах, сурч боловсрох нөхцлийг нь хангах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг нь баталгаатай болгох, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор Засгийн газарт тодорхой чиглэл өгч байсан юм.

Төрийн тэргүүний энэхүү зарлиг хэрхэн хэрэгжиж байгаатай өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан танилцаж, цаатан иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Иргэний үг, төрийн шийдвэр

-Төрийн чих онгойж, түмний үгийг сонсдог болсон-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог дэмжих үүднээс “Иргэний танхим”-ыг байгуулах санаачлага гаргасан билээ. Энэ санаачлалыг хүрээнд Нийслэл хот болон есөн дүүрэг, 21 аймаг гээд Монгол Улс даяар нийтдээ 370 гаруй иргэдээ сонсох Иргэний танхимтай болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэдтэй харилцах төрийн анхан шатны байгууллага болох хороо хэсэг гэхэд л иргэдээ сонсох Иргэний танхимтай болоод удаж байгаа билээ. Ер нь Ардчилал хөгжсөн ихэнх орон иргэдээ сонсох танхимтай байдаг. Тэгээд ч монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьдаг.

Дэлхийн эрдэмтэд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд чуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг удахгүй зохион байгуулах тухай мэдээлэл хийлээ. Уг хурлыг энэ тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Туушин зочид буудалд зохион байгуулах юм.

“Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд боловсруулагдаж байгаа “Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд 21 аймагт зохион байгуулагдлаа.

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63 дугаар зарлигийн хэрэгжилтээр хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийн хэрэгжилт” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг нар хөтлөн явууллаа.

“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны удирдамж

 

Нэг. Үндсэн мэдээлэл

Төрөөс иргэд, тэдний төлөөллийг бодлогын асуудлыг тодорхойлох, сонголт хийх, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлэхэд оролцуулахыг товчхондоо иргэдийн оролцоо гэж нэрлэдэг. Тиймээс ардчилсан улсад төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг боловсруулахад, тэдгээрийг хэрэгжүүлэхэд, улмаар үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, хариуцлага тооцоход иргэдээс оролцсоноор, төрийн байгууллагын  бодлого, шийдвэр нь иргэдээс хүлээн зөвшөөрөгдөж, үр дүнтэй хэрэгжих боломжтой болно.  Иргэдээс төрийн байгууллагаас шийдвэр гаргах явцад оролцох бодит арга зам, механизмыг хууль тогтоомж, бодлогын баримт бичгээр тодорхойлох төдийгүй түүнийг амьдралд хэрэгжүүлэх бодит нөөц, зохион байгуулалтын болон бусад нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд илүү үр дүнд хүрдэг байна.