“НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭНИЙ ОРОЛЦОО” УРАЛДААН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслөөс 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зарласан “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдаанд идэвхтэй оролцсон аймаг, дүүрэг, сум, хороо, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье.

Төслийн нэгжээс уралдааныг шалгаруулах ажлын хэсгийг Төслийн захирлын тушаалаар 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шалгаруулалтыг зохион байгууллаа. Шалгаруулалтыг уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн болно.

 

Шалгаруулалтын багийн дүн:

 

            Сум:

1-р байр: Хэнтий аймгийн Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Шагналын сан: 4 000 000 төгрөг

2-р байр: Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Шагналын сан: 3 000 000 төгрөг

3-р байр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Шагналын сан: 2 000 000 төгрөг

4-р байр: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Шагналын сан: 1 000 000 төгрөг

5-р байр: Завхан аймгийн Алдархаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

            Шагналын сан: 1 000 000 төгрөг

6-р байр: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

            Шагналын сан: 1 000 000 төгрөг

7-р байр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газар

Шагналын сан: 1 000 000 төгрөг

8-р байр: Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Шагналын сан: 1 000 000 төгрөг

9-р байр: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар

Шагналын сан: 1 000 000 төгрөг

 

            Хороо:

1-р байр: Чингэлтэй дүүргийн 16-р хороо

Шагналын сан: 5 000 000 төгрөг

2-р байр: Хан-Уул дүүргийн 7-р хороо

            Шагналын сан: 4 000 000 төгрөг

3-р байр: Баянзүрх дүүргийн 20-р хороо

            Шагналын сан: 3 000 000 төгрөг

4-р байр: Чингэлтэй дүүргийн 9-р хороо

Шагналын сан: 2 000 000 төгрөг

5-р байр: Багануур дүүргийн 1-р хороо

Шагналын сан: 1 000 000 төгрөг

 

            Иргэн, иргэний нийгмийн байгууллага:

1-р байр: Өвөрхангай аймгийн Уянга сумын “Иргэний зөвлөл” ТББ

Шагналын сан: 3 000 000 төгрөг

2-р байр: “Байгальд ээлтэй хөршүүд” бүлэг

Шагналын сан: 2 000 000 төгрөг

3-р байр: Иргэн И.Батбаяр

Шагналын сан: 1 000 000 төгрөг

4-р байр: Хэнтий аймгийн “Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ” ТББ

            Шагналын сан: 900 000 төгрөг

4-р байр: Төв аймгийн Борнуур сумын иргэн П.Баасанжав

            Шагналын сан: 900 000 төгрөг

4-р байр: Хөвсгөл аймгийн “Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ

Шагналын сан: 900 000 төгрөг

 

            Аймаг:

Тусгай шагнал: Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Шагналын сан: 750 000 төгрөг

Тусгай шагнал: Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

            Шагналын сан: 750 000 төгрөг

 

            Дүүрэг:

Тусгай шагнал: Багахангай дүүрэг

            Шагналын сан: 750 000 төгрөг

Тусгай шагнал: Баянзүрх дүүрэг

Шагналын сан: 750 000 төгрөг

 

Уралдааны нийт шагналын сан: 41 700 000 төгрөг

 

 

Жич: “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдаанд шалгарсан аймаг, дүүрэг, сум, хороо, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудтай “Иргэний оролцоо” төслийн нэгжээс холбоо барьж, шагнал гардуулах ёслолын товыг мэдэгдэх болно.

 

“Иргэдийн оролцоо” төслийн нэгж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Төрийн ордон, 465 тоот өрөө

Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1

Улаанбаатар 14201

Монгол Улс

Утас: +976-51-266876

Цахим шуудан: khulan@president.mn

Төслийн цахим хуудас: www.irgeniioroltsoo.mn

 

 

Хариулт үлдээх