“ХУУЛИЙН ТӨСӨЛД ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ ХИЙХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

“ХУУЛИЙН ТӨСӨЛД ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ ХИЙХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР А. Ерөнхий танилцуулга
Улс орондоо ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар “Иргэдийн оролцоо” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн нэг дэд бүрэлдэхүүн нь “Иргэдийн оролцоо” төсөл бөгөөд нутгийн удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль эрх зүйн нэгдмэл орчинг бүрдүүлэх ажлыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилттойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн удирдлагыг хэрэгжүүлэх дээд байгууллага төдийгүй нутгийн удирдлагын байгууллагын түвшинд шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, саналыг нь сонсох, мэдээллийг иргэдэд хүргэх, төр, иргэний харилцааны эргэх холбоог бэхжүүлэх чиглэлээр санаачлагууд сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, 2015 онд шинээр батлагдсан Монгол Улсын хуулиуд, тухайлбал Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд тодорхой зохицуулалтыг оруулжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалын дагуу төрийн байгууллагын шийдвэр гаргах явцад иргэний оролцоог хангах зорилгоор “Иргэний улс төрийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байна.
Б. Зөвлөх үйлчилгээний зорилго
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд “Иргэний улс төрийн тухай” хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргахад тус зөвлөх үйлчилгээний зорилго оршино.
В.Гүйцэтгэх ажил, хамрах хүрээ
Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.Үүнд:
Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журамд заасан хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлагад нийцэж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт гаргана.
Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байдал;
Хуулийн төслийн үзэл баримтлалд тавих шаардлагыг хангасан байдал (Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 14 дүгээр зүйл);
Хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлагын хангасан байдал (Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журамд 12 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйл);
Хуулийн төсөл нь уг харилцаанд оролцогчдод ойлгомжтой, логик дараалалтай боловсруулагдсан эсэх,
Хуулийн төсөлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны чиглэлд нийцэж байгаа эсэх, төрийн байгууллагын давхардсан, эсхүл зөрчилдөж байгаа чиг үүрэг байгаа эсэх;
Хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргахдаа шаардлагатай мэдээллийг цуглуулах, гадаад болон дотоодын судалгаа, гарын авлага, статистик, бусад мэдээллийн эх сурвалжид дүн шинжилгээ хийнэ.
Хуулийн төслийн хууль зүйн дүгнэлтийг Захиалагчид хүлээлгэн өгнө.
Хийсэн ажлын эцсийн тайланг гэрээний хугацаанд захиалагчид амаар танилцуулан, бичгээр хүлээлгэн өгнө.
Г. Хугацаа
Гэрээт ажлыг хуанлийн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Д. Төсөвт өртөг
Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь нийт 5 170 688 сая төгрөг байна. Зөвлөх тус бүрт ногдох өртөг нь 2 585 344 төгрөг байна. Хуулийн дагуу ногдох татвар, шимтгэлийг энэ дүнгээс тооцно. Гэрээний үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх төлбөрийг гэрээ байгуулан ажил эхэлсэнээс хойш 7 хоногийн дотор шилжүүлэх бөгөөд гэрээний үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх үлдэгдэл төлбөрийг эцсийн тайланг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгч, ШХА, ЕТГ-аас зөвшөөрсөн тохиолдолд хоёр тал ажил хүлээн авах актад гарын үсэг зурсны дараа 7 хоногийн дотор шилжүүлнэ.
Е. Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх этгээдэд тавих шаардлага
Дээрх даалгаварыг гүйцэтгэх зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Мэргэжил:
Эрх зүйч мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй /Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн/ байх;
Туршлага:
Мэргэжлээрээ 20-оос доошгүй жил ажилласан байх,
Хуулийн төсөл, бодлогын баримт бичиг, хууль зүйн суурь судлагааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
Судалгаа, шинжилгээний болон хууль зүйн дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн байх;
Төрийн байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд иргэд оролцох механизм, иргэний үндсэн эрхийг хангах тогтолцооны талаар харьцуулсан судлагааны зохих мэдлэг, туршлагатай байх;
Ж. Тайлагнах
Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч нь нь захиалагчийн байгуулсан ажлын хэсэгт гэрээний хугацаанд эцсийн тайланг хүлээлгэн өгнө. Захиалагч ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үзвэл гүйцэтгэгчээс хэсэгчлэн болон бүхэлд нь сайжруулан боловсруулна. Судалгааны тайлан нь зөвлөх үйлчилгээний хүрээнд гүйцэтгэсэн ажил, түүний хүрээг бүхэлд нь хамруулсан байна. Гэрээт ажилд ашигласан эх сурвалж, судалгааны эх бичвэрийн файл, дэлгэрүүлж унших материал, цахим хуудасны хаяг, бусад дагалдах материалын жагсаалтыг шаардлага хангасан байдлаар хавсаргана.
З.Бүрдүүлэх материал
Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч нь нь дараахь материалыг бүрдүүлэн 2016 оны 06 дугаар сарын 10–ны өдрийн 16.00 цаг хүртэл хугацаанд багтаан “Иргэдийн оролцоо” төслийн нэгжид хаяглан ирүүлнэ:
Боловсрол, ур чадварын талаар танилцуулга, түүнийг нотлох баримт бичгийн хуулбар, судалгааны чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл, хамаарах чиглэлээр хийсэн ажлын жагсаалт;
Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн бодлогын баримт бичиг, хуулийн төсөл, судалгааны ажлын талаар хоёр байгууллагын тодорхойлолт.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга, Төслийн нэгжийн Захирлын тушаалаар баталсан Ажлын хэсэг ирүүлсэн материалд үндэслэн сонгон шалгаруулалт хийх бөгөөд шалгарсан байгууллагатай гэрээ байгуулан ажиллана.
Холбогдох хаяг:
“Иргэдийн оролцоо” төслийн нэгж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Төрийн ордон, 465 тоот өрөө
Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1
Улаанбаатар 14201
Монгол Улс
Утас: +976-51-266876
Цахим шуудан:sunjid@president.mn

Хариулт үлдээх