“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов.  

Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулав

Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, хуульч, судлаачдын төлөөлөл оролцлоо.

“НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭНИЙ ОРОЛЦОО” УРАЛДААН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслөөс 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зарласан “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдаанд идэвхтэй оролцсон аймаг, дүүрэг, сум, хороо, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье.

Төслийн нэгжээс уралдааныг шалгаруулах ажлын хэсгийг Төслийн захирлын тушаалаар 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шалгаруулалтыг зохион байгууллаа. Шалгаруулалтыг уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн болно.

“ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ОЛОН НИЙТЭД ХАНДСАН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА БЭЛТГЭХ АЖЛЫН ЗАР

А. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Улс орондоо ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар “Иргэдийн оролцоо” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн үндсэн зорилго нь иргэд төрийн үйл хэрэгт оролцдог байх,  бүрэн эрхийг хангах хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

“ХУУЛИЙН ТӨСӨЛД ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ ХИЙХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

“ХУУЛИЙН ТӨСӨЛД ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ ХИЙХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР А. Ерөнхий танилцуулга
Улс орондоо ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар “Иргэдийн оролцоо” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна.

“ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

“ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ
ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙА. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Улс орондоо ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар “Иргэдийн оролцоо” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн үндсэн зорилго нь иргэд төрийн үйл хэрэгт оролцдог байх, бүрэн эрхийг хангах хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Иргэний улстөрийн эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Увс, Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгууллаа

Эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашна

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас   “Иргэдийн оролцоо” төслийг хэрэгжүүлж  байгаа билээ. Ардчиллыг бэхжүүлж, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, төвлөрлийг сааруулж, төрийн хариуцлагын тогтолцоог сайжруулахыг зорьж буй. Энэ төслийн  хүрээнд төрийн үйл хэрэг болон шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг бэхжүүлэхээр  Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг  боловсруулж, ард иргэдэд танилцуулж, санал авч  байна.

“Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд боловсруулагдаж байгаа “Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд 21 аймагт зохион байгуулагдлаа.

“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны удирдамж

 

Нэг. Үндсэн мэдээлэл

Төрөөс иргэд, тэдний төлөөллийг бодлогын асуудлыг тодорхойлох, сонголт хийх, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлэхэд оролцуулахыг товчхондоо иргэдийн оролцоо гэж нэрлэдэг. Тиймээс ардчилсан улсад төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг боловсруулахад, тэдгээрийг хэрэгжүүлэхэд, улмаар үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, хариуцлага тооцоход иргэдээс оролцсоноор, төрийн байгууллагын  бодлого, шийдвэр нь иргэдээс хүлээн зөвшөөрөгдөж, үр дүнтэй хэрэгжих боломжтой болно.  Иргэдээс төрийн байгууллагаас шийдвэр гаргах явцад оролцох бодит арга зам, механизмыг хууль тогтоомж, бодлогын баримт бичгээр тодорхойлох төдийгүй түүнийг амьдралд хэрэгжүүлэх бодит нөөц, зохион байгуулалтын болон бусад нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд илүү үр дүнд хүрдэг байна.

Би хэнхэг

Би хэнхэг. Үүнийгээ хэнээс ч нуудаггүй. Бусдын сайн сайхны  төлөө дуугарахдаа  үг харамладаггүйгээрээ харин ч омогшдог. Гагцхүү одоо олуулаа нийлээд өөрчлөх, бүтээх  юмсаан гэсэн хүсэлдээ “шатаж” явна. Манай залуусын дийлэнх нь  хурал, зөвлөгөөнд өвөө, эмээ нар л дуртайдаа очиж сууна биз, хэн тэгж  хэнхэг царайлаад орон нутгаа хөгжүүлэх энэ тэр гээд яриад  явж байдаг юм хэмээн ханддаг. Зарим нь  бүүр  ичдэг, зугтаадаг.  Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр надаар  дутав гэж өөрийгөө өмөөрдөг. Үнэндээ  бид хэнхэг гэж хэлүүлэх вий гэсэн энэхүү хандлага, сэтгэлгээгээ тархинаасаа таягдан  хаямаар байна. 

Зөвлөх сонгон шалгаруулах зар (Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төсөл нь хуулийн төслийн үр нөлөөг тодорхойлон, давхардал, хийдэл, зөрчлийг хянаж, оролцогч талуудад үүсэх санхүүгийн зардлын тооцоог гаргах ажилд судлаачдын багтай  ажлын 10 хоногийн хугацаатай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул сонирхсон хувь хүнийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Б.ХУЛАН

Олон нийттэй харилцах ажилтан

Г.ТӨГӨЛДӨРЗАЯА

Захиргаа, санхүүгийн ажилтан

Д.СҮНЖИД

Төслийн зохицуулагч