Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүний нэг болох Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов.  

Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулав

Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, хуульч, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдэл хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.

П.Цагаан: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг мэргэшсэн, тогтвортой, төр, засгийн залгамж шинжийг хадгалсан бодлогоор боловсруулж дахин танилцуул гэсэн саналыг Ерөнхийлөгч өгсөн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар дахин зөвшилцөх талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээсэн билээ.

Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Олон улсын монголч эрдэмтний XI их хурал болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын тухай хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар байлцав. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан олон улсын залуу монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Залуу монгол судлаачдын зуны сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээнд оролцогчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

“НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭНИЙ ОРОЛЦОО” УРАЛДААН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслөөс 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зарласан “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдаанд идэвхтэй оролцсон аймаг, дүүрэг, сум, хороо, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье.

Төслийн нэгжээс уралдааныг шалгаруулах ажлын хэсгийг Төслийн захирлын тушаалаар 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шалгаруулалтыг зохион байгууллаа. Шалгаруулалтыг уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн болно.

“ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ОЛОН НИЙТЭД ХАНДСАН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА БЭЛТГЭХ АЖЛЫН ЗАР

А. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Улс орондоо ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар “Иргэдийн оролцоо” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн үндсэн зорилго нь иргэд төрийн үйл хэрэгт оролцдог байх,  бүрэн эрхийг хангах хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Иргэний танхимын ажлын албаны баг

Д.Жавхлан

Ахлах шинжээч

Зохион байгуулалт хариуцсан

Г.Туяацэцэг

Ахлах шинжээч

Зохион байгуулалт хариуцсан

Б.Ганзориг

Ахлах шинжээч

Мэдээлэл технологи хариуцсан